Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн ажилчдын орон сууцны байрыг өчигдөр тус сумын харьяат иргэн 40 настай эрэгтэй А “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөжээ. Улмаар автомашиныхаа төмөр хийцэд хавчуулагдаж амиа алдсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын алба ослын газарт таван минутын дотор очиход амиа алдсан байсан аж. Тиймээс 15 минут ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.