Сэтгэл судлаачид аль эртнээс л хүмүүс яагаад элдэв амттан дундаас чухам зайрмагийг илүүд үздэг вэ гэдгийг олж мэдэхийг зорьсон билээ. Тэгвэл тэд мөхөөлдөст дурлах явдал аль хүүхэд байхаас тухайн хүнд хоногшдог бөгөөд өөрөөр хэлбэл, бага байхдаа түүнд дурлаж эхэлснээр цаашдаа нөгөөх рүүгээ тэмүүлдэг болохыг тогтоосон аж.
Хүүхдийн олон ч ном зохиолд чухамхүү мөхөөлдсийг л хүүхдүүдэд бэлэг юм уу урамшуулал болгож санал болгодог юм. Тиймээс том болсон хойноо ч гэсэн сэтгэлээр унасан, уйтгарласан хүн нөгөөх зайрмагаа идэж байж тайвширдаг гэнэ. Мөхөөлдөс сэтгэл гутралыг тайлдаг хүчтэй эм гэдэгт Их Британийн нейрофизиологчид итгэлтэй байгаа юм. Зайрмаг сэтгэлийн тун ч эвгүй гутралыг дарах гайхалтай чадвартай гэнэ шүү.
Түүгээр ч үл барам, мөхөөлдөсний шинж чанаруудыг судалснаар энэ амттан сэтгэл гутралыг тайлаад зогсохгүй хүмүүний уураг тархинд ер бусын нөлөөлөл үзүүлснээр үйлчлэл нь маш хурдан илэрдэг байна. Зайрмаг идэх үеэр дуртай дуугаа сонсох юм уу дотно хүнтэйгээ уулзсантай адилхан тийм сэтгэгдэл төрдөг аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар шоколадтай зайрмаг маш хүчтэй үйлчилгээтэй юм.