Мэдээллийн цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд энэ сарын 14-нөөс эхлэн Замын цагдаагийн албаны нэр хүндэд халдсан мэдээлэл цацагдсан байна. Энэхүү мэдээлэл нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг Замын цагдаагийн албанаас мэдэгдлээ.
Тус мэдээлэлд гадаад орны цагдаа нарын зураг, бичлэгийг “Монголын цагдаа нар” хэмээн ташаа мэдээлж олон нийтэд хүргэсэн байна.
Иймд иргэд олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан баталгаагүй, эх сурвалжгүй, ташаа мэдээлэлд хууртагдахгүй байх, мөн энэ мэтчилэн худал мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.