БНХАУ-ын Чиндао хотод болж буй SCO (Shanghai Cooperation Organization) Film Festival-д “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн дөрвөн киногоор манай Улсын уран бүтээлчид оролцож байна. Энэхүү олон улсын анхдугаар кино наадамд оролцож буй “Солиот эх” киноны уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо гаргах санамж бичигт гарын үсэг зуржээ.
“Солиот эх” уран сайхны кино нь өнгөрөгч 2017 оны арванхоёрдугаар сарын 29-нд нээлтээ хийж, монголын кинотеатруудаар гарч эхэлсэн юм. Мөн Х Түц-ийн хамт олон гадаадад суугаа монголчууддаа энэ бүтээлээ толилуулсан билээ.
Харин энэ удаад ийнхүү “Солиот” эх БНХАУ-ын дэлгэцнээ гарч урд хөршийн үзэгчдийн хүртээл болох гэж байна.