Казахстаны Жамбыл мужид Астана-Алма-Ата-ийн чиглэлд явж байсан хүн тээвэрлэлтийн галт тэрэг, замаасаа гарсан бичлэг гарчээ.
Энэ явдал зургаан сарын 17-д болсныг РЕН ТВ мэдээллэж байна. Бичлэгт галт тэрэгний нэг хэсэг замаас гарч, хүмүүс өөрсдийн ачаагаа гаргаж байгааг харуулжээ. Галт тэрэг орон нутгийн цагаар 13:25-д замаас гарчээ. Тус улсын хөрөнгө оруулалт хөгжлийн Тээврийн яамнаас мэдэгдэж байгаагаар галт тэрэг замаас гарсан шалтгаан нь төмөр замын муруйлтаас болсон гэнэ.
Галт тэрэг онхолдсоноос нэг хүүхэд нас барж гурван хүн хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. “казахстан темир жоль” үндэсний компаний мэдэгдснээр асуудлын шалтгааныг тодруулахаар тусгай комисс байгуулжээ. Зорчигчдыг Астана-Кызылорд явах “Шу” станц руу хүргэж өгчээ.
Ц.Пүрэвдорж