Ливийн зэвсэгт хүчнийхэн алан хядах Аль Каида бүлэглэлийн удирдагчдийн нэг Абу Сафьяна бен Камуг олзолжээ. Энэ талаар тус улсын Al-Arabiya агентлаг Ливийн зэвсэгт хүчнйи мэдээллээс иш татан өнөөдөр мэдээллээ. Алан хядагчийг Дерна хотыг эзэлж авах байлдааны ажиллагааны үеэр баривчилсан бөгөөд тухайн үед түүний удирдаж байсан алан хядагчдийн сум хэрэгсэл дууссан байсан учир ийнхүү олзлох боломжтой болсон юм байна. Өдгөө 59 настай бен Каму гэгч нь Аль Каида бүлэглэлийн гол толгойлогчдийн нэг бөгөөд тэрээр 1980-аад оны үед Ливээс явсан ажээ. Тэрээр мөн зартай алан хядагч Усама бен Ладений хувийн жолооч байсан байна. Түүнийг өмнө нь АНУ-ын цэргийнхэн 2000-д оны үед баривчлан Гуантанамо шоронд хорьж байгаад 2007 онд Ливийн шоронд үргэлжлүүлэн хорьж байжээ. Гэвч алан хядагч 2011 онд уг шоронгоос оргон Дерне хотод алан хядагчдыг дахин толгойлох болсон юм байна.