1815 оны Ватерлогийн дэргэдэх тулалдаанд хаягдсан Наполеоны гурвалжин дүрст малгай Францад зохиогдсон дуудлага худалдаанд 350 мянган еврогоор зарагдсан талаар Figaro сонин мэдээллээ.
Дуудлага худалдаа болсон De Baecque-ийн мэдээлээр бол францын цэргүүд ялагдал хүлээн ухарч байх үед Голландын эзэн хааны ахмад Арни Ван Зейлен Ван Нейвелт олж шинэ эзэн нь болсон байна. Хоёр зуун жил гаруйн хугацаанд Наполеоны энэ гурвалжин дүрст малгай эзнээсээ гадна долоон удаа эзнээ сольжээ.
Наполеоныг засаг барих хугацаанд барагцаагаар 120-оод гурвалжин хэлбэрт малгай ашиглагдаж байснаас мэрэгжилтнүүдийн анхаарлыг 19 малгай л нилээд анхаарал татаж байсны дунд саяхан зарагдсан малгай байсан талаар тэмдэглэжээ.
Эхний дуудлага худалдаагаар 30-40 мянгаар зарагдаж байжээ. Наполеоны гурвалжин малгайн дуудлага худалдааны дээд үнэ 1,4 сая еврод хүрч байсан ба тэр үнийг 2014 онд өмнөд солонгосын Harim Group-ийг үндэслэгч төлсөн байна. Урьд өмнө Австрт Наполеоны, нас барсан цэргийн шарил олдсон талаар мэдээллэж байсан билээ.
Ц.Пүрэвдорж