Оюу толгойг шалгах ажлын хэсгийн зарим гишүүд УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд тулган шаардах мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Улсаа аваръя үндэсний хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр “Оюу толгойн ордыг шалгуулах ажлын хэсэг гарсан. Тус ажлын хүрээнд бид 8000 гаруй иргэний санал гомдлыг хэлэлцэж, гарын үсгийг нь цуглуулсан байгаа. Өнөөдөр Оюутолгойг зарж идэх, Монголын эдийн засгийг доройтуулах зорилготой харийн хүмүүсийн хар бодлогоос болж иргэд маш ихээр хохирч байна. Тиймээс ард түмний эрх ашгийг үл харгалзан гадны нөхдийн захиалгаар хууль боловсруулж буй УИХ-ын гишүүд болон УИХ-ын дарга М.Энхболдод энэхүү тулган шаардах мэдэгдлийг хүргүүлж байна” гэлээ.
Тэд уг шаардлагадаа 60 тэрбумын асуудлыг үнэн гэж Ц.Сандуй болон Ц.Нямдорж сайд гэх мэт олон хүн баталсны дурьдаад, тухайн бичлэгт стратегийн ордуудыг гадны улсад өгөх яриа ч өрнөсөн нь УИХ-ын 57 дугаар захирамжаар харагдаж байгааг хэлжээ. Тулган шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.