Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог юм байна. Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт нь болдог аж.