Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Хүслийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км-т, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км/ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрч, живсэн “Ниссан Пикап” загварын автомашиныг гаргаж өгөх хүсэлтийг энэ сарын 18-ны өдрийн 09:45 цагт ирүүлжээ. Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мөрөн сум дах Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид нуурын эргээс 1300 метрийн зайд, 15 метрийн гүнд байсан автомашиныг 19:21 цагт татан гаргасан байна.