МАХН, МҮАН, МНН, МСДН хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлаар мэдэгдэл хийлээ. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Өнөөдөр Монголд маш олон хүн ажилгүй байна. Бид үүнээс ичиж байна. Тийм учраас одоо байгаа Оюутолгойн гэрээг сайжруулахаар цуцлах хэрэгтэй. Монголын ард түмнийхээ мэдэлд Оюутолгойг авчиръя. Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна. гэж заасан. Тиймээс Оюутолгойн гэрээг цуцлах санал асуулга явуулахаар уриалж байна. Бид үүнийг УИХ-аас шаардах болно. Дэмжихгүй бол УИХ-ыг тараах хүртэл шаардах болно хэмээлээ. Энэ талаарМАХН-ын дарга Н.Энхбаяр:
-Оюутолгойн гэрээний зардал Зардлыг санаатайгаар нэмэгдүүлж байна. Тухайлбал, 10 тэрбум ам.доллараар зардал нэмэгдүүлж байна. Энэ нь 200 мянган оюутан гадаадад сурах мөнгө. Монголчууд минь Оюутолгойн гэрээг засах талаар ард нийтийн санал асуулга явуулах уриалгыг тойргоосоо сонгогдсон гишүүддээ гаргаач ээ гэж хүсэх хэрэгтэй. Санал асуулга явуулбал Оюутолгойн гэрээг цуцлахыг 100 хувийн саналаар дэмжээч ээ гэлээ.