Бямба гаригт Алтайн хязгаарын нийслэлийг маш хүчтэй хар шуурга бүхэлд нь хамарснаас Барнаулд 35 мянган хүмүүс гэрэлгүй болжээ. Түүнээс гадна энэ хар шуурганаар нийгэмийн долоон томоохон объект гэрэлгүй болсон байна. Одоо Барнаулд цаг уурын аюулт үзэгдлийн дараа хөнөөлийг арилгах ажиллагаа явагдаж байна: Хотод мод унсан 92 тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнээс гадна Обь мөрөнд зугаалж байсан жуулчлалын “Барракуда” уурын онгоц шуурганд өртжээ. Энэ хүчтэй шуурганаас олон хүмүүс хохирсон мэдээ байна. Сүүлийн бүх л мэдээллийг цуглуулан энд үзүүллээ. Хотын оршин суугчид нийгмийн сүлжээнд хүчтэй хар шуурганы хор уршигийн талаар тавсан фото зургуудаас заримыг нь «Газета.Ru» үзүүлэхээр нийтлэж байна.
Ц.Пүрэвдорж