Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Монгол бөхийн өргөө”-нд халдаж, хаалгыг нь эвдэж сүйтгэсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Энэхүү хууль бус үйлдлийг Налайх дүүрэгт амьдардаг, 33 настай Б гаргасан юм. Тэгвэл хуулийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.