“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр “Жаст”-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ. Энэ хэрэгт Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарыг холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа. Гэвч өнгөрсөн хугацаанд Д.Сугарыг хууль, хяналтынхан шалгах гэхээр түүний Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрх саад болж байсан юм. Харин тэрээр саяхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албан тушаалаа хүлээлгэн өгсөн бөгөөд ингэснээр хууль, хяналтынханд түүнийг дуудаж, шалгах эрх зүйн орчин бүрдсэн гэхэд болно. Тэгвэл АТГ-аас Д.Сугарыг дуудаж, байцаалт авчээ. Энэ талаар тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэллээ. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд Д.Сугарыг дуудаж байцаалт, мэдүүлэг авсан” гэх тайлбарыг өгч байна.