Талбайн теннисний \”од” Мария
Шарапова сэргээш хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, шүтэн бишрэгчид, мэргэжил
нэгтнүүдээсээ уучлалт гуйлаа. Тэрээр Австралийн нээлттэй тэмцээнд оролцох
үеэрээр ийнхүү сэргээшийн шалгалтанд унаад байгаа юм . Түүнээс \”мелдонум” гэх
допингийн төрлийн жагсаалтад орсон бодис илэрсэн байна.
Уг жагсаалт нэгдүгээр сараас
хэрэгжиж эхэлсэн юм. Энэ талаар Мария Шарапова \”Өнгөрөгч 12 дугаар сард
допингийн бодлого шинэчлэгдсэн тухай надад имэйл ирсэн. Гэвч ямар төрлийн бодис
шинээр нэмэгдэж байгаа тухай болон допингийн жагсаалт огт ирээгүй” гэжээ.
Гэвч нэгэнтээ түүний
шинжилгээний хариу сөрөг гарсан учраас олон улсын талбайн теннисний холбооноос \”гуравдугаар
сарын 12-ны өдрийг хүртэл тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлээд байгаа”
гэдгээ мэдэгджээ. Мөн энэхүү гэнэтийн асуудлаас болоод Мария Шараповагийн зарим гэрээнүүд цуцлагдаж, санхүүгийн эрсдэлд ч орж болзошгүй байдал бий болоод байгаа аж.