Монгол ардын урлагийн нэг төрөл нь дарханы ур үйл бөгөөд төмөрлөг материалаар голлон урладаг. Урлах бүтээлийн хийц загвар нь гоёл чимэглэлийн, ёслол хүндэтгэлийн, ахуйн хэрэглээний зэрэг зориулалтаасаа хамааран маш олон янз байдаг билээ. Монгол дархчууд бүтээлийн эх загвар зураг болон дарханыхаа бүх төрлийн багажийг өөрсдөө хийдэг баялаг уламжлал туршлагатай байжээ.
Монгол дархчуудын бүтээн туурвих уламжлалт сонгодог арга барил нь дотроо бүс нутгийн болон урлах арга барилаасаа шалтгаалсан олон хэв маяг, хийц загварын ялгаатайгаар уламжлагдан иржээ. Тухайлбал, монгол даяар нэрд гарсан Батноров, Дариганга, Боржигон, Ноён Сэврэй, Далайчойнхор вангийн гэх зэрэг олон хийцийг дурдаж болно. Эдгээр нь тухайн бүс нутгийн ард түмний зан заншил, голлон эрхлэх аж ахуй, өв соёл, оюун сэтгэхүйн онцлогтой уялдан өөр өөрийн өвөрмөц донж төрхийг хадгалсан байдаг.
Тэгвэл үнэт эдлэлийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөрөө ялгарч байгаа \”Хас Гоёл” ХХК-ийн хамт олон эдгээр нэрд гарсан хийцүүдээр уран бүтээлүүдээ туурвин, хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй бичлэгийг үзэж танилцана уу.
Эх сурвалж: Breakingnews.mn