Хятадын засгийн газар “Тагтаа” программыг зохион бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Шиан дахь Баруун-хойд улс төрийн дээд сургуулиас шувуутай адилхан дроныг танилцуулсан талаар South China Morning-аас иш татан HighTech мэдээллээ.
“Тагтаа” дрон шувууны далавчны хөдөлгөөнийг дуурайлгасан бөгөөд аажмаар өндөр авч агаарт огцом хөдөлгөөн хийнэ. Түүнээс гадна тэд бүлгээрээ нисэж болох бөгөөд шувуун сүрэгтэй төстэй харагдахаас гадна хүний болон цэргийн радио хяналтаас нуугдах чадвартай гэнэ. “Тагтаа” камер, хиймэл дагуул болон GPS мэдээлэл дамжуулалтаар хангагдсан байна.
South China Morning –ийн эх сурвалжийн хэлснээр дроныг зохин бүтээгчид Уйгарын Синцзянь автономын районуудад байдаг хэдэн мянган мусулманчууд болоод Монгол Орос, Казахстаны хилийн заагуудад 2 мянга гаруй шалгалтын нислэгүүдийг явуулжээ.
Ц.Пүрэвдорж