Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөөд удаагүй байна. Тэрээр энэ талаар тайлбар хийхдээ хүчингийн хэрэгт нэр холбогдсон учраас хууль хяналтын байгууллагаар жирийн иргэний хувиар шалгуулж, үнэнийг тогтоолгох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн юм.
Д.Гантулга нь 2016 оны сонгуулиар УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон. Тиймээс тус тойрогт нөхөн сонгууль явуулж түүний орыг залгах эрхмийг сонгох шаардлагатай бөгөөд нөхөн сонгуулийн өдрийг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдрөөр товлов. Сонгуульд нийт 228 сая төгрөг төсөвлөжээ.