Сүүлийн үед цахим ертөнцөд нэгэн томоохон шуугиан дэгдэж байна. Тэр нь юу гэвэл Хятад оюутнууд манай их эзэн Чингис хааны зураг руу нум сумаар харван зугаагаа гаргаж буй зураг сошиал ертөнцөд цацагджээ. Энэ талаар нэнэг монгол оюутан залуу өөрийн сэтгэгдлийг бичихдээ “Цаана чинь Хятадууд Чингис хааныг минь байгаа болгочихоод харваж наадаж байна гэнэ ш дээ. Яг одоо вичатаар Өвөрмонголчууд энэ асуудлын тухай ярилцаж эсэргүүцлээ илэрхийлэн бөөн юм болж байна. Бид ч бас дуугай сууж болохгүй байхаа. Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам энэ тэрд эсэргүүцлийн бичиг ноотоо барьцгаана байгаа, төрийн түшээд минь. Уухаан хотын нэгэн их сургууль оюутнуудынхаа дунд арга хэмжээ зохион явуулахдаа Чингис хаанаар минь бай хийж зугаацаж байгааг юу гэж үзэх вэ?” хэмээсэн байна.