Өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 6-нд онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тус хэрэг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэр дэх орон сууцны нэг давхарт байрлах гутал засварын газарт болжээ. Уг газарт \”Нас барсан хүн байна\” гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид очиж шалгахад шуудайнд хийсэн цогцос илэрчээ.
Мөрдөн байцаалтын явцад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд оршин суух, 49 настай, эмэгтэй Н гэгчийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөгөөд, шуудайнд хийж тавьсан байжээ. Энэхүү хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг өнгөрсөн даваа гаригт баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Талийгаач эмэгтэй сэжигтэн залуутай эртнээс танил, уулзаж учирдаг, хамтран амьдрах хэмжээний дотно харьцаатай байсан бөгөөд хардалт сэрдэлтийн улмаас ийнхүү амийг нь онц хэрцгийгээр хөнөөснөө хүлээсэн байна.