Эхнэрийнхээ өвөрт жаргадаг гэхээр
Эгдүүцэн бүү шоолоорой
Тэр хүнийг л тэврэхээр
Тэнүүн хайр,энгүй бардалд умбадаг.
Уур уцаар,гомдол цөхрөлийг
Уярам сайхан хайрын үгс нь тайвшруулдаг
Тэвэрт нь эрхэлж,өвөрт нь наалинхаатахад
Тэр хүнээс илүү надад үгүйг мэдэрдэг.
Өрөөлийн өврийг хүсэмжилдэггүй ээ.
Өөрийн өвөрт жаргах хань минь цорын ганц
Танхилхан цагаанхан биеийг таалахаар
Талын сайхан цэцэгcийн үнэрт мансуурдаг.
Эр хүний аз жаргал юу вэ гэвэл
Эхнэрийнхээ өвөрт жаргах гэж хэлнэ
Ичихгүй ээ яадаг юм бэ үнэнээ л өчлөө
Ээ дээ энэ жаргалыг амтлаад ханашгүй ээ.
Дулаахан өвөрт нь тааваараа тонгочих
Дутуу хорвоог гүйцээх таaшаал.
Ханийхаа энгэрт тайвшрал амтлах нь
Хатуу амьдралыг уяраах ч янaгшил.
Эхнэрийнхээ өвөрт л жаргах сайхаан
Эгдүүцэн бүү шоолоорой