Өнөөдөр дэлхийн \”Бөөр хамгаалах өдөр” тохиож байгаатай холбогдуулан Баянгол дүүрэгт байрлах \”Улаанбаатар мед” эмнэлгийн эмч нар бөөрний үнэгүй үзлэг хийж байна. Манай улс энэ өдрийг 2009 оноос хойш Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг.
Дэлхий дээр 600 гаруй сая хүн бөөрний архаг өвчтэй амьдарч байгаа ба эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулдаг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд түүний эцсийн хүндрэл болох бөөрний архаг дутагдал ихэсч, өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хүн гадаад дотоодод өндөр өртөг бүхий эмчилгээ хийлгэх болжээ.
Эрүүл мэнд, спортын яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хүн амын сүүлийн таван жилийн дүнгээр 3-р байранд, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлжээ. Тиймээс эрүүл, мэндийн салбарынхан бөөрөө хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.