Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт долоон сарын 16-д Хельсинкд болно.Энэ талаар Кремлийн албан ёсны сайтаас иш татан РИА «Новости» мэдээлэлж байна.
Энэ уулзалт хоёр орны тэргүүн нарын анхны ажил хэргийн уулзалт болох бөгөөд дээд хэмжээний уулзалттай холбогдолгүй юм.
“ Хоёр тал хэлэлцэж тохиролцсоны дагуу долоон сарын 16-ны өдөр Хельсинкд Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Дональд Прамп нарын уулзалт болно”-гэж мэдэгдэлд дурджээ
Өмнө нь Их Британи ерөнхийлөгч, Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтаас эмээж байсан талаар мэдэгдэж байсан билээ.
Ц.Пүрэвдорж