\”Ikea”-г мэдэхгүй хүн ховор
биз. Тавилгын жижиглэн худалдаагаар дэлхийд тэргүүлдэг Шведийн энэ компани 150
мянган ажилтантай бөгөөд жилдээ 30 тэрбум еврогийн орлого олж, үүний 3 тэрбум
евро нь цэвэр ашиг болж компанийн эзний халаас уруу ордог.
Тэгвэл жил бүр ийм
хэмжээний мөнгө халааслаад сууж байдаг \”Ikea”-гийн эзэн Ингвар Кампрад
мөнгөө хэмнэхийн тулд комиссын хувцас өмсдөг байна. Өдгөө 89 настай Ингвар
Кампрад 17 настайдаа \”Ikea”-г байгуулсан бөгөөд
өнөөдөр дэлхийд \”Ikea”-гийн чанарыг мэдэхгүй хүн
үгүй болсон нь энэ компани хэр зэрэг \”брэнд” болтлоо хөгжсөнийг илтгэнэ.
Мэдээж
дэлхийн хамгийн баян компаниудын нэг энэ компани дэлхийн олон орон уруу далай,
агаар, газрын тээврээр тавилга нийлүүлж байна. Харин арвич хямгачаараа алдартай
Ингвар Кампрад хэмнэнэ, хэмнэнэ гэхэд хэтэрхий хэмнэж хүний өмсч байсан хуучин
хувцас худалдаж авдгаараа \”Ikea-гийн тэрбумтан Ингвар Кампрад мөнгөө
хэмнэхийн тулд комиссын хувцас худалдаж авдаг” хэмээн хэлүүлж, ийм нэртэй мэдээ
хүртэл тавигдсан байна.
Түүнчлэн энэ сарын 30-нд 90 нас хүрэх тэрбээр Шведийн \”TV4” телевизийн өөрийнх нь тухай хийж буй
баримтат киноны үеэр мөнгөө хэмнэхийн тулд хуучин хувцас худалдаж авдаг гэдгээ
хэлжээ. Ямартай ч, Ингвар Кампрадын хөрөнгө
65.5 тэрбум орчим еврогоор хэмжигддэг, 2006 онд \”Форбес” сэтгүүлээс гаргасан \”Дэлхийн
хамгийн баян 100 хүн” жагсаалтын 4-т бичигдэж байжээ.