“Зайсан Хилл цогцолбор”-ын гэнэтийн бэлгүүд үргэлжилсээр. Энэ удаад тэд шилэн гүүр, долдугаар давхарын рестораныхаа үүдийг нээжээ.
Нээгдээд удаагүй байгаа шинэ тансаг орчин, цоо шинэ үйлчилгээтэй танилцахаар Монгол улсад суугаа Элчин сайд нар зорин очиж, “Zаisan Hill Complex”-ээр нэг өдөр аяллаа. Аяллын сонин хачнаас хуваалцъя.
Гадаадын зочид төлөөлөгчид аяллаар тус комплексийн “Prime Cineplex Mongolia” кинотеатраар зочлон “Говийн домог” МУСК-г үзэж сонирхсон юм.
“Говийн домог” киног сонгосны учир нь энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг UBS телевизийн захирал Л.Балхжав санаачилсан бөгөөд ийнхүү өөрсдийн бүтээлийг үзүүлэхээр “Зайсан Хилл цогцолбор”-ыг сонгосон нь энэ ажээ.
Элчин сайд нарыг мөн энэ өдөр тус цогцолборын долдугаар давхарт шинээр нээгдсэн “Тэгри премиум ресторан”-д зохион байгуулсан дээд зэрэглэлийн хүлээн авалтанд урьж, дөнгөж ашиглалтад ороод буй шилэн гүүрийг сонирхууллаа.
Мөн бусад давхруудад үйл ажиллагаа явуулж буй бүхий л үйлчилгээг танилцуулж явлаа.
Гадны зочид төлөөлөгчид аялалын тухайд өндөр сэтгэгдэлтэй байсан ба “Зайсан Хилл цогцолбор”-той танилцсан энэ нэг өдөр тэдний хувьд бас нэгэн мартагдашгүй дурсамж үлдээж чадсан гэж ярьж байсан юм.
Дашрамд танилцуулахад, “Зайсан Хилл”-ээс барьж буй ээлжит бэлэг болох “Tegri Premium Restaurant” нь Ази, европ хоолны уламжлалт технологийг хослуулан Монгол хүний амтлах чанарт тохируулж бүтээсэн “Тэгри” брэндийн тансаг жорыг үйлчлүүлэгчиддээ зориулж байгаа юм байна. Харин та бүхний эчнээ танил болоод байсан “Шилэн гүүр”-ийн тухайд гэвэл, Зайсан толгойн авто зогсоолтой шууд холбогдсон 30 метрийн урттай уг гүүр нь цаашлаад Монголын уламжлалт соёл урлагийг залуу үе болон жуулчдад таниулах зорилго бүхий Аялал жуулчлалын давхарт шууд хүрэх боломжтойгоор зохион байгуулагджээ.
Таныг ч мөн Зайсан Хилл цогцолборын хамт олны зүгээс аялалд урьж байгааг уламжилъя.