АНУ-ын иргэн мөртлөө Монгол
Улсын гадаад паспорттой нэгэн байна. Бүр тавын таван гадаад паспорттой болохыг
нь хуулийн
Ч.Ганбат юм. Түүний \”мөнгө угаасан” гэх хэрэгт сэжиглэн Интерполоор эрэн
сурвалжилж байгаа. Гэвч эрэн сурвалжлах ажиллагаа амжилт муутай байгаа нь
Ч.Ганбатын таван гадаад паспорттойгоос үүдэлтэй гэж хуулийнхан тайлбарлаж
байна.
Тэрээр Монгол Улсын хилээр
гарахдаа Монгол Улсын иргэн, АНУ-ын хилээр нэвтрэхдээ тус улсын иргэн болж
Жеймс Бонд шиг, тагнуултай киноны гол дүр шиг л олон дахин хувирч, өөр өөр
паспорт үзүүлээд л хил нэвтрээд явсан байгаа юм. Тиймээс л яг Ч.Ганбат гэх хүн
хаана явна вэ гэдгийг нь тогтооход хүндрэлтэй байгаа аж.
Уг нь Монгол усл давхар
иргэншлийг хуулиар хориглодог. Гэвч Ч.Ганбат \”цоорхой”-оор өөртөө таван ширхэг
гадаад паспорт гаргуулж, Монголоос гадна АНУ-ын иргэншилтэй болчихсон явж
байсныг сүүлд л мэдлээ. Хэрвээ арай өмнөх нь мэдсэн бол \”оргон зайлж магадгүй”
гэх үндэслэлээр хугацаагүйгээр хорьчих байсан юм. Манай хуулийнхан Б.Булганыг
хэнтэй ч уулзалгүй ганцаарчлан хорьж чаддаг юм чинь Ч.Ганбат зэрэг юухэн байх
вэ. Даанч түүнийг хаана байгааг хэн ч мэдэхгүй. Одоо хэн гэдэг нэртэй болсныг ч
тодорхойлох боломжгүй болж, мөрдөн шалгах ажиллагаа гацаанд орчихоод байна.
Үүний хажуугаар Ч.Ганбат Монгол Улсын иргэнээс татгалзаж байгаагаа ч
Ерөнхийлөгчид уламжилсан тухай мэдээлэл цацагдах боллоо.
А серийн дугаартай /албаны/
А0030…, А0021… гэсэн хоёр, Е серийн дугаартай /энгийн/ Е548…, Е0548…,
Е0066 … гэсэн гурван паспорттой хүн Монгол Улс руу дахин зүглээд ч яах билээ
дээ. Тэгээд ч гадаад улсын иргэнийг баривчлах эрх зүй манайд байдаггүй. Үүнийг
нь Ч.Ганбат ашиглаад л хилийн цаанаас захидал бичээд л даапаалж сууна. Яая
гэхэв. Б.Хурцыг ямар дахин явуулалтай нь биш. Хэзээ нэгэн өдөр Монголд ирэх л
байх даа гээд хүлээж л суухаас. Хүн амины хэрэг үйлдээд Турк улс руу зугтаж, 19
жилийн дараа эх орондоо ирсэн бүсгүйг хил дээрээс баривчилсан шиг Ч.Ганбаттай
тийм зүйл тохиолдохыг үгүйгэхгүй.