17,3 хувь буюу
дэлхийн хаана ч байхгүй эдийн засгийн өсөлттэй орныг хүлээж авсан Ардчилсан намын
сонгуулиас өмнөх эдийн засгийг сэргээх эцсийн найдлага нь тавдугаар сард
Улаанбаатарт болох \”Coal & Metals Mongolia” олон улсын форум болоод байна. Дэлхийд гайхагдсан 17,3
хувийн өсөлт 2012 оноос хойш эрчимтэй унасаар өнгөрөгч 2015 онд 2,3 хувьтай
байв. Энэ янзаараа Монгол Улсын эдийн засаг 2016 онд 0 хувиар өсчээ, эсвэл хасах
уруу орсон таагүй мэдээ 2017 оны эхэнд биднийг угтах нь.
Тэгвэл энэ байдлаас
гарч, эдийн засгийг сэргээх эцсийн найдлагаа Засгийн газар \”Coal &
Metals Mongolia”-д тавьжээ. Уналтад
ороод буй уул уурхайн салбарыг хөл дээр нь босгохын тулд Засгийн газар гадаад, дотоодын нийлсэн 80 орчим компанийг тавдугаар
сарын 6-7-нд Улаанбаатарт болох \”Coal & Metals
Mongolia\”-д
урьжээ. Үүнтэй холбоотойгоор 80 орчим компанийн 500-700 хүн форумд оролцоно
хэмээн тооцоолж, нийтдээ 2000-3000 хүн үзэж сонирхсон форум хийхээр төлөвлөжээ.