Өмнөд Солонгос улсын \”Самсунг\” корпорацийн \”Galaxy\” загварын гар утасны шинэ хувилбар болох \”Galaxy S7\” утас өнөөдөр хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Уг утасны урьдчилсан захиалгыг өнгөрсөн нэг сарын турш авсан ба тэдгээр захиалга өгсөн хэрэглэгчдэд өнөөдөр утсыг нь хүлээлгэн өгсөн байна.
Захиалга өгсөн хэрэглэгчдээс 77-н хүнийг сонгож нээлтийн ажиллагаанд урьж оролцуулсан бөгөөд уг ажиллагаанд Олимпийн аварга, уран гулгагч Ким Ён А болон \”Sista\” хамтлагийн охидууд оролцож утсыг гардуулж өгсөн аж. Харин олон улсын хувьд \”S7\” утас маргааш дэлхийн 50 оронд нэгэн зэрэг худалдаалагдаж эхлэхээр болжээ. Сонирхуулахад, \”Galaxy S7\” утас өмнөх загвар буюу \”Galaxy S6\”-аас хямд байгаа бөгөөд 32GB багтаамжтай нь 836,000 вон, 64GB багтаамжтай нь 880,000 воноор үнэлэгдсэн байна.
Нинж