Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 02-р сарын \”Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ)судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.1хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 17.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1,0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.7 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -2.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
5.5% |
17.1% |
-2.4% |
Өмнөх сартай харьцуулахад |
-0.1% |
-1.0% |
-0.6% |
Оны эхэнтэй харьцуулахад |
-0.05% |
-1.7% |
-0.9% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-10.0% |
-6.6% |
-13.6% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4657 орон сууцны мэдээллийг хамрууллаа.