Баянзүрх дүүргийн
нутаг дэвсгэр буюу Сансарын ШТС-ын урд байрлах 57 дугаар байрны дээвэр дээрээс нэг охин амиа хорлохыг завдаж, дуудлагаар ирсэн Онцгой
байдлын алба хаагчдыг багагүй сандаргасны эцэст охиныг эсэн мэнд аварч чадлаа.
Онцгойгийнхон охинтой ярилцахыг оролдсон боловч тэрбээр дээврийн ирмэг рүү улам
дөхөж байсан учир охины ээж болон найз хөвгүүнийг дууджээ. Тэд охиныг энэ
үйлдлээ зогсоохыг гуйх зуур онцгойгийнхон охины гараас барьж авчээ. Одоогоор
охины амиа хорлох гэсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч 11 дүгээр ангийн сурагч,
өсвөр насны хүүхдийн тогтворгүй сэтгэлзүйгээс бослон хэмээн үзэж байна. Хэдийгээр онцгойгийнхон охиныг дээврээс
үсэрсэн тохиолдолд амийг нь аврахаар доор нь \”хийлдэг гудас” зассан байсан ч
охин үзүүртэй хашаан дээр унах эрсдэл тун өндөр байсан гэдгийг албаны хүн
хэлсэн юм.