Зам тээврийн сайд асан М.Зоригт фэйсбүүк, твиттерт хамгийн идэвхтэй гишүүдийн нэг яах аргагүй мөн. Идсэн уусан, явсан сууснаа цаг алдалгүй бичнэ. Харин энэ удаад түүний олонд дэлгээгүй нэг нууц нь задарчээ.
Уг нь түүнийг сайд байхдаа залуухан зөвлөх охидтой байсан гэж олны сонорыг сортхийлгэж байсан бол тэрээр энэ сонирхолдоо завсарлага авсан бололтой. Учир нь, парламентын нэг ангийн хоёр хөтлөлцөж яваа, бас ч үгүй нэгнээ ихэд халамжилж байгаа зургууд цахим орчинд цацагдлаа. Нэг танхимын сайд нар асан М.Зоригт, Ц.Оюунгэрэл нар гэр бүлтэй хэдий ч саяхны нэгэн өдөр ингэж учир ургуулсан нь анхаарал татаж эхлэв. Харин энэ зургуудад тэд хэрхэн тайлбар хийхийг бид харж хүлээх л үлдлээ.