Монгол Улсад юу л байна, нүүрс байна.
Нүүрсээр ийм баян, тийм хямдхан нүүрстэй атлаа түүнийгээ худалдан авч түлж
чадахгүй болтлоо доройтжээ. Хэдхэн жилийн өмнө Багануурт тонн нүүрс 16 мянган
төгрөгөөр зарагдаж, илүүдлийг нь их гэлтгүй хог шиг хаядаг байв. Харин
Улаанбаатарт ганц шуудай нүүрсэнд хамаг амьдралаа даатгах нь бий.
Мэдээж ченж нар
Багануураас хямд нүүрс авч түүнийгээ Улаанбаатарт авчирч тээврийн зардал, хоол,
ажлын хөлс, ашгийг нэмсэн ч хэд давах үнэхээр худалдан борлуулдаг. Бизнесийн
ашигтай энэ санааг эрх баригчид хүртэл хэрэгжүүлж, \”Нүүрс” хөтөлбөрөөр зүдэрсэн
иргэдийг шулж, тэрбум тэрбумаар нь хүүдийлсэн.
Хамгийн гол нь, нэг хэсэг газар
нүүрсийг хэн ч тоохгүй тонн тонноороо хаягдаж байхад нөгөө хэсэг газар атга
нүүрсээр өдөртөө ганц дулаацаж, өлгийтэй бяцхан хүүхдүүдээ бүлээцүүлж байгаа ч
айл бий. Эрх баригчид үүнийг анзаарсан ч уурхайнуудын үүдэнд хог болон хэвтэж
буй хэдэн арван тонн нүүрсийг үнэгүй өгөх нь битгий хэл харин ч өндөр үнэтэй
худалдан борлуулсан.
Харин Туркийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын
олон жилийн дунджаас хүйтэн өвлийг давж буй зүдэрсэн иргэдэдээ санаа зовдоггүй
энэ үйлдлээс ичив үү эсвэл сэтгэл өвдөв үү Монгол дахь өөрийн Элчин сайдын
яамаараа дамжуулан нийслэлийн хамгийн олон хүн амтай басхүү хамгийн олон ядуу
өрхүүд аж төрдөг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр тус бүр 60 тонн нүүрс
үнэгүй тараалаа. Ингэхдээ дээрх хоёр дүүргийн нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг сонгон нүүрсээ өгчээ.
Баярлалаа, Туркийн ард түмэн, Засгийн газар, Элчин сайдын яам. Муу төрөл саднаас, сайн хар элгийн хүн дээр гэж, нүүрс авсан хүмүүс нулимс цийлэгнүүлэн хоолой зангируулж \”Монголын
Засгийн газрын сэтгэл дутаж, өр нь өвдөхгүй байхад…” хэмээн хэлэх юутай
эмгэнэлтэй. Ингээд бодохоор, мах, нүүрсээр хамгийн баян манай орны иргэд тун
удахгүй гаднын өр нимгэн орноос хоногийн хоолны махаа тусламжаар аваад зогсохыг
үгүйсгэхгүй л харагдах юм.
Нинж