Солонгост гэрээгээр ажиллах хүч илгээх зарын дагуу хэлтэй, хөлтэй хүн бүхэн л бүртгүүлэх гэж зүтгэцгээж байна. Амьдрал муу эх орондоо байхаар ирээдүй үр хүүхдээ бодон солонгост \”боолын хөдөлмөр” эрхэлсэн нь хэнд ч дээр санагдана. Хот хөдөөгүй дүүрэг бүрт нэгээс хоёр газар бүртгэл хийгдэж байгаа. Түүнд дарааллан зогсох залуус бие биенээ гишгилэх шахан байгаа дүр зураг нүднээ илхэн.
Саяхны нэгэн өдөр Сонгино Хайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хорооллын хажууханд байрлах тус хорооны байрыг \”өргөх” шахам битүү дараалалд зогсчээ. Бүртгэлийн хугацаа эхэлсэн өдрөөс л энэ хороогоор маш их хүн бөөгнөрч байгаа. Сонгино Хайрхан дүүрэг хүн ам ихтэй, ажилгүй иргэдийн тоо өндөртэй дүүрэг.
Тиймээс ажилгүй \””хэвтэж” байхаар харийн нутагт хөдөлмөрлөе гэж санасан биз. Тэгвэл 27-р хорооны бүртгэлийн үйл явцыг зөв зохион байгуулж чадсангүй. Өдөртөө \”500 шахам хүн бүртгэж байна гэх” тус хорооны дарга үнэндээ дарааллаараа яваа 70-90 хүнийг оруулж үлдсэн 300-400 орчим хүнийг \”арын” хаалгаараа \”20000tax” –тай үйлчилж байна гэнэ.
20000 төгрөггүй иргэн хонон өнжин дараалалд зогсож гадаа гандаж байхд бүртгэлийн хуудас дууссан, одоо дахин бүртгэхгүй гэх мэтээр аль болох оруулахгүй байж байгаад хороон цагдаа, зохион байгуулагчидтайгаа хамтран арын хаалгаараа оруулж өгсөн ханш нь л 20000. Монгол улсын хамгийн том мөнгөн тэмдэгт.
Өдөрт 500 хүн бүртгэдэг гэх түүний ярианаас тоон ухаанаар хандвал 400 хүнийг 20000 төгрөгөөр орууллаа гэхэд өдөртөө 8000000 /найман сая төгрөг/ өлхөн олж байна. Энэ явдлыг бүртгэл хийлгээд гарч ирсэн залуус \”ингэж дараалалд зогсож байхаар 20 000 төгрөгийг нь өгчих” гэсэн яриа гараад байгаа юм.
Ямартай ч Сонгино Хайрхан дүүргийн удирдлагууд энэ үйлдлийг нь мэдэх болов уу. Иргэдийн хэл ам ихээр гарч зарим иргэдийн цахим хуудаснаа бичигдэж байгаа байх. Ямартай ч газар дээр нь иргэд ихээхэн бухимдалтай төрийн хамгийн бага нэгж үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байгаа тухай хэлж байсан.
Б.Цацрал