ОХУ-ын Идол наадмын мөнгөн цом, Испани улсын циркийн ОУ-ын наадмын алтан цом, ОХУ-ын Ижевск наадмын алтан цомын шагналт Монголын Үндэсний Циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид эх орондоо ирлээ.
Монголын Үндэсний Циркийн жүжигчид өнгөрсөн 6 сарын хугацаанд нийтдээ 5 цомыг олон улсын дээд зэрэглэлийн циркийн тэмцээнүүдээс хүртээд байна. ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид тус тус алтан цом аваад байгаа билээ. Энэхүү амжилтаа Монголын үзэгч, ард түмэнтэйгээ 2016 оны 3-р сарын 19-ний өдөр хуваалцах гэнэ.