Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9, 10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэх эсэхийг Засгийн газар хэлэлцэж байгаад хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эдгээр өдрүүдэд амарна гэж мэдээлж байсан боловч ийнхүү Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэр гаргажээ.
Иймд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11-нээс 15-ныг дуустал 5 хоног амрахаар боллоо. Дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.