Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх Сианьсийн оптик, нарийн механикийн дээд сургууль ZKZM-500 лазерын буу бүтээсэн тухай зарласаныг South China Morning Post –оос иш татан мэдээллэжээ. Зохион бүтээгчид уг зэвсгийг үхэлд хүргэхгүй үйлчилгээний ангилалд багтаасан бөгөөд түүний хөнөөх радиус нь 800 гаруй метр ажээ. ZKZM-500 зэвсгээс илгээгдэж буй цацраг арьсны гадна талыг харлуулах бөгөөд тэр ч бүү хэл дайсны хувцасыг шатаах чадвартай гэнэ.
Хэдийгээр ийм байгаа боловч хятадын эрдэмтэд одоогоор үхэлд хүргэх лазерийн зэвсэг боловсруулахгүй гэж мэдэгдэж байна. Бууны хүнд гурван килограмм орчим, ZKZM-500 –ийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн хүчин чадлын өгөгдөхүүний талаар гаргаагүй байна. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бэлэн бөгөөд ойрын хугацаанд зах зээлд гаргах гэнэ. Эхний ээлжийн шинэ хэлбэрийн зэвсгийг хятадын террорист ажиллагааны эсрэг тэмцэх салбарууд ашиглах бололтой.
Ц.Пүрэвдорж