Бүжиглэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан өсвөр насны охиныг дэмжсэн давалгаа Иран улсад өрнөж эхэлжээ. Тус улсад эмэгтэйчүүд өөрсдийн бүжиглэж буй бичлэгийг мөн олон нийтийн сүлжээнд нийтэлж, охиныг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа аж.
Мадэх Хожабри охин Иран үндэсний болон Барууны поп хөгжимд бүжиглэж буй дүрс бичлэгүүдээ Инстаграмдаа тавьснаар олон мянган дагагчтай болоод байсан юм. Мөн өнгөрөгч Баасан гаригт телевизийн нэрт хөтлөгч хатагтай Хожабри энэхүү хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид залуу бүжигчин охиныг дэмжиж, #dancing_isn’t_a_crime буюу “бүжиглэх нь гэмт хэрэг биш” хэмээх хаштаг ашиглан тэдгээр дүрс бичлэг, зурвасуудыг хуваалцан түгээж байгаа аж.
I dance in a public park in Tehran to support Maedeh the 19 year old girl who got arrested for dancing.
در پارک هنرمندان بدونحجاب اجباری رقصیدم ولی نوازنده نگران اینکه بساطش جمع بشه با عذرخواهی آهنگ رو قطع کرد.
برای حمایت از #مائده_هژبری بیا #برقص_تا_برقصیم pic.twitter.com/8JtGU4QOzI— Masih Alinejad 🏳 (@AlinejadMasih) July 7, 2018
Ираны засгийн газраас олон нийтийн дунд садар самууныг сурталчлахаас сэргийлж эмэгтэйчүүдийн хувцаслалт, бүжиг зэрэгт хатуу хяналт, зохицуулалт хийх ажлын хүрээнд ийнхүү хатуу арга хэмжээ авчээ.
Харин Хожабри охин бичлэгтээ толгойн алчуургүй, гивлүүргүй байсан аж.
Б.Болормаа