“Starbucks” компанийн зүгээс байгаль орчин дахь хуванцрын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор 2020 он гэхэд дэлхий дээрх бүх салбарууддаа хуванцар соруул ашиглахаас татгалзахаар болжээ.
Кофены худалдаа эрхлэгч тус компани нийт 28 мянган байршил дахь салбаруудаасаа жилд нэг тэрбум ширхэг нэг удаагийн соруулыг ийнхүү хэрэглээнээс хасах аж. Ингэснээр хэрэглэгчид сүрлэн, аль эсвэл хуванцар бус соруул ашиглах боломжтой юм байна. Харин зарим хэрэглэгчдийн зүгээс хуванцар соруул хэрэглэхээс татгалзаж буйд сэтгэл дундуур байгаа гэнэ.
Энэхүү шийдвэрийг олон тооны харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ саналын дагуу гаргасан гэдгээ “Starbucks” компанийн дэд ерөнхийлөгч Коллин Чэпман мэдэгдсэн байна.
Б.Болормаа