Хотын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад өөрсдийн хариуцсан гудамж, зам талбайн шонгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр үүрэг болгоод байсан.
Ингэхдээ холболтын таггүй гэрэлтүүлгийн шонг бүрэн тагжуулах, ил задгай холболт хийж орхихгүй байх, 2018.07.10-ны дотор хотын хэмжээнд холболтын таггүй ил шонгуудыг 100% хувь тагжуулсан байх ёстой гэсэн юм.
Холбогдох байгууллагууд нийслэлийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн шонгуудыг таглаж дуусчээ.