Дэлхийн оюуны олимпоос Монгол улс Олон улсын шатрын ес дэх их мастер цолтоноо өлгийдөн авлаа. Дорнод аймгийн “Их Мастер” клубийн тамирчин Батцоожийн Амина нь эмэгтэй тамирчдын 5 дахь их мастер болж байгаа юм.
Б.Аминагийн цолыг энэ сарын 8-11-ний өдрүүдэд Румын Улсын Бухарест хотноо явагдсан ДШХ-ны хурлаар батламжилжээ. Дэлхийн хөгжингүй орнуудад Япон, Солонгос зэрэг орнууд өнөөг хүртэл ганц ч ОУ-ын шатрын “Их мастер” цолтонгүй байгааг Их мастерууд дурьдсан байна.
Ийнхүү Үндэсний Их баяр наадмын үеэр дэлхийн шатрын ертөнцөд Монгол улсаас шатрын дахин нэг Их Мастер цолтон төрлөө.