Баяр наадмын өдрүүдээр бүгд л хуушуур хорхог идэж баярлацгааж байгаа. Гэвч ийм их тостой хоол идэх нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ингээд та бүхэндээ тостой хоолны дараа юу идэх ёстойг сонирхуулъя.
Кали өндөртэй хүнс буюу гадил, жүрж, хар вандуй, авокадо зэргийг хэрэглээрэй.
Шингэнээ нөхөх зорилгоор ус, нимбэг, нимбэгтэй ус, тарвас, тоор зэрэг жимснүүд.
Бүхэл үрийн гуралтай хоол, хүнс.
Чихэргүй усан үзмийн шүүс
Тахиа эсвэл загасны махтай хоол идэх
Цагаан гаа
Тослог багатай тараг, сүү.
Ногоон цай