2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомыг эх орондоо авч ирсэн Францын шигшээ багийн залуу од Килиан Мбаппе тэмцээнээс олсон бүх мөнгөө буяны үйлсэд зориулахаар шийджээ.
Тэрээр өөрийн олсон мөнгийг Premiers de Cordée гэх буяны байгууллагад хандивлахаар болсон бөгөөд тус байгууллага нь эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломж олгохын төлөө ажилладаг буяны байгууллага юм байна. Францын L’Équire телевизийн Four FourTweet-ээс мэдээлж байгаагаар түүний хандивлаж буй мөнгөний нийт хэмжээ нь 550 мянган ам доллар ба тэрээр цаашид ч ийнхүү буяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцох гэнэ.