Андройд үйлдлийн системийн асуудлаас болоод Google компанид 4.3 тэрбум еврогийн торгууль ногдуулжээ. Европын зөвлөлөөс тус компанийг гар утасны уг үйлдлийн системийг хууль бусаар хайлтын системдээ ашигласан хэмээн үзсэн байна.
Толгой компани болох “Alphabet”-д бизнесийн үйл ажиллагаагаа 90 хоногийн дотор өөрчлөх, эсвэл торгуулийн хэмжээг хоног тутамд таван хувиар нэмэгдүүлэх сонголт тулгарч байгаа аж. Харин компанийн зүгээс уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдахаар төлөвлөсөн гэнэ.
Гэсэн ч зарим эх сурвалжууд тус компани шаардлагатай торгуулийг шууд төлөх боломжтой гэж үзжээ. Учир нь өнгөрөгч гуравдугаар сард компанийн бэлэн мөнгөний нөөц 103 тэрбум байсан аж.
Орчуулсан Б.Болормаа