Орон нутгийн замд Т.Приус-20 автомашинтай зорчиж явсан таван иргэн осолдож, хоёр хүүхэд амиа алджээ. Тодруулбал, нийслэлийн Багахангай дүүрэг орчмын замд өнөөдөр өглөө гурван хүүхдийнхээ хамт явж байсан нэгэн гэр бүлд энэ харамсалтай явдал тохиолдлоо.
Ослын газар дээр байсан эх сурвалжийн хэлж буйгаар тухайн автомашин хурд хэтрүүлэн явж байсан гэх бөгөөд дугуй нь буудсанаас болж замаас гарч, агаарт хэдэнтээ эргэлдэн осолдсон байна.
Иймд жолооч Та бүхэн эрдэнэт хүмүүний амь насыг бүрэн дааж яваа гэдгээ ухамсарлан аюулгүй байдлыг хангаж, хууль дүрмээ баримтлан зорчихыг сануулж байна.