Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн
хуралдаанаар Л.Гансүх нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар шүүгдэгч
Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Харин
Л.Гансүхэд холбогдох хэргээс нүүрсний жингийн зөрүү, тоног төхөөрөмжийн
түрээсийн зардал зэрэг зарим үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгожээ.
Түүнчлэн нүүрсний үнийн зөрүүнээс 1.730 сая төгрөгийн
хохирол учруулсныг 1.130 сая төгрөг болгож бууруулсан байна. Ингээд Л.Гансүхэд
анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг улс төрийн албан тушаал
эрхлэх эрхийг 4 жилээр хасч, 3 жил 6 сарын хорих ял болгон өөрчилжээ.
Харин Н.Даваахүүд төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн
хугацаагаар хасч, 15 сая 360 мянган төгрөгийн торгуулиас цагдан хоригдсон 44
хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон хасч, торгох ялын хэмжээг 6
сая 912 мянган төгрөг болгон тогтоов.
Шүүх Б.Мөнгөнтуяаг цагаатгасан учир хууль бусаар цагдан
хоригдсон хугацааныхаа хохирлыг төрөөс нэхэмжлэх боломжтой аж. Хуульд зааснаар
цагдан хууль бусаар цагдан хоригдсон хугацааг хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээгээр тооцдог. Эндээс харахад Б.Мөнгөнтуяагийн цагдан хоригдсон 200
хоногийн нөхөн төлбөр 40 орчим сая төгрөг болохоор харагдаж байна. Мөн үүн дээр
ажилгүй байсан үеийн хохирол, өмгөөлөгчийн ажлын хөлс, сэтгэл санааны хохирол
зэргийг нэхэмжлэх хуульд заасан эрхтэй аж.
Амар