Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид өөрийгөө Батжаргал, Цоож, Төрболд, Болор-Эрдэнэ, Төмөрөө гэх зэргээр хүмүүст танилцуулан, нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдээр явж их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдаж авна, одоо мөнгө өгөх хүн маань ирнэ, түр мөнгө өгч байгаач гэж бусдыг залилдаг этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Түүний жинхэнэ нэр нь Д.ОЛОНЦООЖ. Гол төлөв Хүчит шонхор, Бөмбөгөр, Барс, Нарантуул, Олон улсын худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвүүдээр явж бараа ачуулна гээд худалдагчийг залилан мэхлэдэг 19-н үйлдэл нь тогтоогдоод байна. Иймээс энэ хүнд залилуулсан хүмүүс Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хандана уу?
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-Р ХЭЛТЭС