Улсын Нэгдсэн Төв Эмнэлэг буюу Нэгдүгээр эмнэлгийн захирал Д.Очирбатыг өнгөрөгч зургадугаар сард ажлаас чөлөөлсөн билээ. Харин түүний оронд ЭМ-ийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/40 тоот тушаалаар өчигдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлаар Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарыг томилж, үр дүнгийн гэрээ байгуулжээ. УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж доорх асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр болсон байна. Үүнд:
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд шаардагдах С-ARM, Урологи-Андрологийн төвийн мэс заслын зарим дутагдалтай эвдрэлтэй байгаа байгаа багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх 212 сая төгрөгийг,
-Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд болон Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны 1.5 тэрбум төгрөгний өртөг бүхий багаж тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх,
-Бүрэн тоноглогдсон шинэ түргэн тусламжийн автомашин,
-Нүдний мэс заслын хагалгааны өрөөний засварын хөрөнгө болох 85 сая төгрөг зэргийг шийдвэрлүүлэхээр болжээ.