Хятад улс нь сошиал, харилцаа холбооны дэлхийн хамгийн том зах зээлтэй орон юм. Гэвч Хятад улс нь Twitter, Facebook, Youtube сайтуудыг хориглодог бөгөөд оронд нь дотоодын харилцаа холбооны Weibo, Renren, Youku, Wechat ашиглахыг зөвшөөрдөг билээ.
Facebook компани Хятадын зах зээлд нэвтрэхийн тулд хэд хэдэн оролдлогуудыг хийсний үр дүнд Хятадад компанийнхаа салбарыг байгуулах зөвшөөрөл авч чадсан аж. Facebook-ийн захирал Марк Зукерберг Хятадын компани, шинийг санаачлагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой гэж тайлбарлаж байгаа юм.
Facebook-ийн охин компани Хятадын өмнөд хэсэгт орших Ханжоуд /Hangzhou/ байгуулах бөгөөд 30 сая паундын хөрөнгө оруулалт хийх гэж буй талаар Ройтерс, Нью-Йорк таймс агентлаг мэдэгджээ.