Харанхуй үед хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж 10 орчим секундын турш юу ч харах боломжгүй болгодог. Үүнийг бид “гялбаанд орох” гэж ярьдаг билээ.
Шөнийн цагаар үйлдэгдэж байгаа ослын 60 хувь нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг байна. Түүнчлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын автомашины жолоочийн нүдийг хүчтэй гялбуулдаг гэх мэт хэд хэдэн бэрхшээл бий.
Тэгвэл өчигдрөөс эхлэн Замын цагдаагийн албанаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагч, олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгддөг “anti lights”-ыг зарим нэг автомашинд үнэгүй нааж өгч байгаа юм байна. Энэхүү наалт нь гэрлийн тусгалын ГЯЛБУУЛАХ хэсгийг байхгүй болгодог эерэг талтай аж.
Мөн гэрлийн гялбааны талаар жолооч нарт хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж эхэллээ.
Бүрэнхий, харанхуй үе буюу 19:00 цагаас 06:00 цагийн хооронд орон нутгийн замд явж байгаа автомашинуудын 66.6 хувь нь баруун гар талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй автомашинууд байдаг юм байна.