Нүд хуурч, ажил хийсэн дүр үзүүлэхээ
больмоор юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас \”Байрны нийтийн эзэмшлийн
талбайд өргөтгөл хийснийг буулгууллаа” гэсэн мэдээллийг олон нийтэд цацсан.
Гэвч бодит байдал дээр айлын хаалга
таглаад бус нэг ханыг л буулгажээ. Харин нийтийн эзэмшилд баригдсан тоосгон
хана тэр чигээрээ л бусдын хөдөлгөөнийг хязгаарлан байсаар байгаа аж. Өөрөөр
хэлбэл НМХГ-аас дутуу дулимаг мэдээлэл хүргэж, иргэдийг төөрөгдүүлжээ. Гэвч
бодит байдал дээр нэг хана нурааснаас өөр ажил хийгдээгүй байх юм. Тиймээс л
хаалга таглуулсан айл өрх төрийн нэр барьж дүр исгэсэн хүмүүсийг ажил хийдэг
хүнээр нь солих хэрэгтэй” гэж бухимдлаа илэрхийлж байгаа аж.
Шар хүү